СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-23

Баянхонгор аймгийн иргэд "мотоцикийн хөдөлгөөнийг хориглосон шийдвэр амьдралтай нийцэхгүй байна" гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы гаргасан захирамжийн дагуу 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 01-ийг хүртэл түр хугацаагаар мотоциклийн хөдөлгөөнийг түр хоригложээ. 

"Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсгэж авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклээр замын хөдөлгөөнд оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгийг хамгаалах, учирч болох хор хохирол эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дээрх захирамжийг жил бүр хэрэгжүүлдэг" гэж онцолжээ. Учир нь Баянхонгор аймгийн хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алдсан гэжээ. 

Энэхүү захирамжийг зарим иргэд эсэргүүцэж байна. Тэд "Амьдралд нийцээгүй шийдвэр. Малчид, тэр дундаа говийн сумын иргэд мотоциклоор ажил, албаа залгуулдаг шүү дээ" хэмээн учирлаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.