СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-23

🔴LIVE: Жижиг үйлдвэрүүдээс гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун авто замаар ихээр оруулж ирж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийж байна. Тэдний баталж буйгаар "“Роснефть” компаниас шатахуун төмөр замаар нийлүүлэхгүй байна. Жижиг үйлдвэрүүдээс гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун авто замаар ихээр оруулж ирж байна" гэв. 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр: 

-Сүүлийн үед шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, үнийн чөлөөлөлт нэрийн дор импортлогчид үнийг үгсэн нэмэгдүүлж байна. Монгол улс стратегийн ач холбогдол бүхий шатахуунаа импортоор гаднаас авдаг хараат орон.
Өнөөдөр .

2019, 2020 оны шатахуунд хяналт шалгалт хийх ажлын хэсгүүдийн дүн мэдээлэл одоо болтол гараагүй. Үр дүнд хүрээд, зөрчил гаргаад байгаа ААН байгууллагыг торгож, арга хэмжээ авах хэрэгтэй байна.

2021 оны гаалийн мэдээллийг судлаад үзэхэд гаалиар оруулж ирэх керосин, нафтагийн тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. .

“Роснефть” компаниас бус гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун ихээр оруулж ирж байна. Баян-Өлгий, Ховдын боомтоор Жижиг үйлдвэрийн шатахуун авто замаар оруулж ирээд Нийслэл рүү зөөж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт АИ92 шатахуун 2580 төгрөг, Ховд аймагт 2600 төгрөгөөр зарагдаж байна. Цаанаас оруулж ирж байгаа шатахуунаа хотоос зөөж борлуулж байгаа юм шиг тээврийн хөлсөө нэмээд ашиг унагаагаад байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Neft importlogch kompanudin karmani baiguullaga
3 жилийн өмнө
66.181.161.60

Tsaanas orj irj bga bayanolgii hovdin binzen mash sain chanartai bna gsnde. Mushgaad bnu yagad bna. Henii toloo ajildimde.

Мөнх тэнгэр
3 жилийн өмнө
66.181.161.31

Хойноос машинаар шатахуун орж ирдэгүй.вагоноор л ирдэг .байх аа тэр нафта.коресины нь шатахуунаас нь илүз татвартай болгочихооч .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.