СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израильд вакцины дөрөв дэх тунг тарихаар төлөвлөж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Израилийн Засгийн газрын шинжээчдийн зөвлөл 60-аас дээш насны иргэд болон эрүүл мэндийн ажилтнуудад коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг тарихыг зөвлөжээ.

Тус улсад одоогоор "Омикрон" шинэ хувилбарын 341 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Тэгвэл Израилийн Цар тахлын шинжээчдийн хорооноос 60-аас дээш насныхан, эмнэлгийн ажилтнууд болон дархлаа нь суларсан хүмүүсийг "Пфайзер" вакцины дөрөв дэх тунд хамруулах нь зөв гэж үзэж байгаа аж. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас ойрын өдрүүдэд эцсийн зөвшөөрөл олгох төлөвтэй байна.

Ерөнхий сайд Нафтали Беннетт энэхүү арга хэмжээг таатай хүлээн авч, энэ нь "Омикрон" хувилбарын болзошгүй давлагааг даван туулахад тусална гэж мэдэгджээ. Тэрээр "Израилийн иргэд Ковид-19 вакцины гурав дахь тунг дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд тариулсан бөгөөд одоо бид дөрөв дэх тунг тарих явдал дээр ч анхдагч болно" хэмээн тэмдэглэсэн юм.

Түүнчлэн, удахгүй 5-11 насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулахаар хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.