ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 191 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 97 нь нийслэлд, 87 нь орон нутагт, бүртгэгджээ. Мөн долоон тохиолдол зөөвөрлөгдсөн байна.
Хоногт нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1978 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 2076 байгаа бол гэрийн хяналтад 3919 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 758 нь хөнгөн, 1017 нь хүндэвтэр, 267 нь хүнд, 34 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 400 хүүхэд, 100 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.