Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-УОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Омикрон хувилбарын эсрэг ямар ажлууд хийх талаар Ерөнхий сайд чиглэл өгсөн. Оюутолгой төсөлтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталсан. 2022 оны улсын төсвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Дэлхий даяар нийт 90 гаруй улсад КОВИД-19 халдварын омикрон хувилбар тархаад байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан санал, зөвлөмжийг дэмжлээ. Нарийвчилсан зохион байгуулалтыг УОК хийнэ гэлээ.