СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-12-22

Б.Жавхлан: Нийтлэг үйлчилгээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүсэлтэд тулгуурлан ажил явагдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Удахгүй 2022 онд төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тогтоолын төсөл батлагдсан. Энэ нь төсвийн үйл ажиллагааг чанаржуулах урьдчилсан чиглэл өгч байгаа тогтоол юм. Тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа. 

Орлогын чиглэлээр уул уурхайн компаниудын экспортыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх зэрэг багтана. Төсвийн зардлын тухайд төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэх, төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар хэрхэн, ямар схемээр явах талаар нарийвчлан чиглэл өглөө. Мөн, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, гадаадын зээл тусламжийн хувьд дамжуулан зээлдүүлэгч нарын санхүүжүүлсэн төслийн өрийг барагдуулах, эдийн засгийн чанарыг сайжруулах чиглэлүүд өгсөн тогтоол гарлаа. Эдгээр агуулгууд дотроос олон нийтийн дунд төөрөгдөл дагуулж, асуулт үүсгээд байгаа нэг асуудал бий. Орон нутаг болон нийслэлд байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэж байна гэсэн үл ойлголцол үүсээд байгаа.

Энэ хуулийн 20.1.18-д “Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ орон нутгийн чиг үүрэгт шилжинэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, энэ функц нь тухайн аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын мэдлийн асуудал болж байгаа юм. Энэ нэгжийн хуулийг дагалдуулж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тиймээс энэ хуультай уялдуулж төсөвт өөрчлөлт орж байгаа. Нийтлэг үйлчилгээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүсэлтэд тулгуурлан ажил явагдана гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.179.21.239

Тэнэг сайд дарга нараас болж олон төрийн үйлчилгээний бага тушаалын албан хаагчид минь их хохирол амсах болж байна.Арай гэж тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авах болсон чинь төрөөс хасаад хаяж байна энэ чинь шудрага бус байна.2000-2018 он хүртэл төрийн албан хаагч төрийн үйлчилгээний албан хаагч нарт олгодог тэтгэмж нь 2 өөр байсан.Ж- нь төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авна.Төрийн үйлчилгээнийхээ 1-6 тэтгэмж авдаг.Мөн томилолтоор хамт явж ирээд төрийн албан хаагч байх хоол томилолт өндөр авч байхад төрийн үйлчилгээний хүн бага байдаг ийм муухай ялгавартай тогтолцоо байсан шүү .

Баяр
3 жилийн өмнө
66.181.161.76

Тү ажлчдг эхлээд хувьд шилжүүлж бгд төрын албан раагч гэд нэргүй болгож бгд орон тооны цомхтголыг хувьын хэвшлэр хиилгэх гэж бна тэд өөрсдөө энэ ажлг хиих хууль байхгүй учраас хүний гараар иогой брулана хиилгэнэ иим л заваан санаатй хзмүүс

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.