Европ, Францын хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн загвар дизайныг инновац судалгаанд тулгуурлан зохион бүтээдэг органик ноос, ноолуурын "Azza" брэндийн шинэ коллекцийг танилцуулах үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Парис хотын Mayfair зочид буудалд гарчээ.
Azza брэндийн үүсгэн байгуулагч, хувцас дизайнер, технологич инженер Ц.Азцэнгэл нь 2001 онд магистрт сурч байхдаа ноолууран үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 17 жил тус мэргэжлээр ажилласан байна. Ноолуурын үйлдвэрт дизайнераар ажиллаж байхдаа өөрийн гэсэн бүтээлийг хийх мөрөөдлөө 2018 онд эхэлжээ. Улмаар байгальд болон хүний биед ээлтэй материал болох органик ноолуур, сарлагийн хөөврөөр өөрийн уран бүтээлээ хийж 2018 оны 7 сарын 7-нд Франц улсын Парис хотод AZZA брэндээ албан ёсоор нээжээ.
"Azza" брэнд нь зохион бүтээж буй хувцас эдлэлээрээ дамжуулан Монгол орноо Франц дахь олон орны хэрэглэгчдэд таниулан сурталчилж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.