СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тарваганы 39 тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00-22.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэжээ.

Тус хугацаанд өдрийн 16 цаг 30 минутын үед иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг гурван жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.