Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 328 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 125 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 119 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 15 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас барснаар нийт 1977 хүн эндээд байна. Одоогоор халдвартай 2207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3903 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.