СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-22

А.Ариунзаяа: Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Чингис хаан банкинд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум, ЭМДС-гийн 30 тэрбум, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус тус гацаад байсан юм. Энэ мөнгийг шинэ оноос өмнө барагдуулна гэж Монгол улсын Засгийн мэдэгдэж байв.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийгмийн даатгалын чөлөөт сангийн үлдэгдэл хөрөнгийг гурван хэлбэрээр аривжуулах хууль эрх зүйн боломж бий. Тухайлбал, арилжааны банканд байршуулж хүүгийн орлогоор аривжуулах, мөн Засгийн газрын үнэт цаас бонд худалдаж авах арга байдаг. Манай улс . Өнгөрсөн хугацаанд банк дампуурах, мөнгийг нь гаргаж өгч чадахгүй шүүхдэх зэрэг асуудал гарсаар ирсэн. Дампуурсан буюу Капитал банкны хувьд банкны эрх хүлээн авагчтай тодорхой арга хэмжээ авч, эд хөрөнгөөр барагдуулах, төлбөрийн график гаргах үйл ажиллагаа явуулж байна. Энэ банканд 103 тэрбум төгрөгийн өр байсан. Үүнээс долоон тэрбумыг нь барагдуулсан. 40 тэрбумыг эд хөрөнгийг нь шилжүүлж авах замаар барагдуулах шат шатны шийдвэр гарсан.

Өөр хоёр банканд дээр мөн шүүхийн шийдвэр гарсан. Ингээд .
Чингис хаан банкны хувьд банкны хувь эзэмшигчтэй тодорхой гэрээ байгуулан, хуваарь гаргаж бага багаар төлбөрөө барагдуулаад явж байгаа”
гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.60

Шилжүүлэн авсан баримт хаана байна Шилэн дансандаа тусгаж байршуул хэзээ хэний дансанд төлвөр хийсэн юм бэ Сайдаө???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.