СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-12-22

Сергей Диордица: Омикроны халдвартай орнуудаас ирж буй зорчигчдод 3-4 удаа шинжилгээ хийх нь зүйтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 21-нд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс мөнгөн болон мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Омикрон хувилбарын хүчтэй давалгаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулах, . Мөн бүүстэр буюу гурав дахь тун вакцины ажлыг үргэлжлүүлэн хийх нь энэ халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна гэв.

Талууд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын ээлжит уулзалтын зохион байгуулалт, оролцооны талаар санал солилцов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.