УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын 772,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэлээ.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот болон Ерөө, Цагааннуур, Алтанбулаг сумдын 3000 шахам айл өрх, 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг дулаанаар ханган ажилладаг “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ нь шинэчлэгдсэн үнэ тарифын зөрүүнээс болж 772,1 сая төгрөгийн өрөнд ороод байсан ажээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат уг өр төлбөрийн асуудлаар холбогдох яам агентлагт удаа дараа хандсан бөгөөд өнгөрөгч 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрчим Хүчний Зохицуулах Хороонд хандаж тус үйлдвэрийн газарт үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Уг хүсэлтийн дагуу 2021 оны 11-р дүгээр сарын 24-ний өдөр ЭХЗХ хуралдаж, хорооны 524 дүгээр тогтоолоор “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т хуримтлагдсан өр төлбөрийг бууруулж, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас худалдах эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийж шийдвэрлэснээр 772,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулах шийдэлд хүрчээ.
Ташрамд дурдахад “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын зуухны шинэчлэлийн ажилд шаардагдах 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шийдвэрлэж 2022 оны улсын төсөвт суулгуулсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
bayrallaa odoo holdoj uheheergui boljee