СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-21

“Сумын төвийн шинэчлэл” төсөл Архангай аймгийн Эрдэнэмандал суманд амжилттай эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Архангай аймгийн Эрдэнэмандал сум сумандаа шинэчлэл хийж, жишиг сум боллоо. Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, усан сан, 90.9 метрийн урттай гүүр, цэвэр бохирын шугам, гэр хорооллын гэрэлтэй гудамж, 1.19 км-ийн урттай хатуу хучилттай зам зэрэг томоохон бүтээн байгуулалт хийгджээ. 

Энэ төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар санаачилж, Улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгуулснаар эдгээр бүтээн байгуулалтууд богино хугацаанд амжилттай хэрэгжиж эхэллээ. 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭМАНДАЛ СУМ АХУЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛОВ

Өмнө нь бохирыг шахуургаар соруулж, зөөврийн аргаар булдаг байсан бол одоо ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжтай болсноор байгальд ээлтэй төдийгүй сум орон нутгийн иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Сум, орон нутгийн төлөөллүүд цэвэрлэх байгууламжийн ойролцоо мод тарьж, тарьсан модоо байгууламжаас гарах саарал усаар услахаар төлөвлөжээ.

ЭРДЭНЭМАНДАЛЧУУД УСАН САНТАЙ БОЛЛОО

Хотын төвлөрлийг сааруулж, орон нутагтаа сайхан амьдрахад Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хичээл зүтгэл их байгааг нутгийн иргэд онцлон, талархаж байлаа. Тухайлбал, Эрдэнэмандал сум нэгдсэн усан сантай болсноор иргэд бедон барьж усанд явах шаардлагагүй болж, модон жорлонгоо халах зэрэг шинэчлэл хийгдэж буй юм. Мөн энэ жишгээр ирэх онуудад бусад сумдад хэд хэдэн шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байна.

2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт сумын төвийн шинэчлэлийн асуудлыг тусгаж байсан. Тэгвэл ирэх жилүүдэд 10 орчим суманд сумын төвийн шинэчлэл хийх тухайгаа УИХ-ын гишүүд онцолж байв.

Сумын төвийн шинэчлэлтэй танилцах үеэр тус аймгийн ЕБС-ийн багш нар анги танхимаа эцэг эх, сурагчдын тусламжтайгаар хэрхэн тохижуулсанаа танилцууллаа. Тэд хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулж, монгол ёс заншил, байгаль дэлхийтэйгээ ойр зөв иргэн болж төлөвшихөд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, эцэг эх, сурагчийн тусламжтайгаар анги танхимаа чимэглэх уралдаан зарлажээ. Уралдаан сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд гарын дор материал ашиглан тухайн ангийн онцлогийг гаргасан гайхалтай бүтээлүүд туурвисан байна. Энэ бүхний үр дүнд багш, сурагч, эцэг эх гэсэн зарчмаар нэгнээсээ суралцан ногоон орчин, туршилтын хүлэмж, монгол гэрийн загвар зэргийг бүтээжээ. Ихэвчлэн акустик материал ашиглан урласан нь дуу намсгагчтай төдийгүй хямд төсөр байдлаар мэдлэг болохуйц бүхнийг урлажээ. Ингэснээр тус сургуулийн сурагчид орчноосоо суралцаж, бүтээлч иргэн болж төлөвшиж буйг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон Г.Тэмүүлэн нар онцлоод багш нарт баяр хүргэв.

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.