СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын цахим од татвараас зайлсхийсэн хэргээр 210 сая ам.доллароор торгуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хятадын хамгийн том цахим од, стриймер "Вия"-д татвараас зайлсхийсэн хэргээр 1.34 тэрбум юань буюу 210 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

"Вия" гэх нэрээр цахим үйл ажиллагаа явуулдаг Хуан Вэй нь хэдэн арван сая дагагчтай бөгөөд цахим платформ дээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг юм. Тэгвэл

36 настай Хуан Вэй өөрийн олон нийтийн сүлжээндээ "Намайг үнэхээр уучлаарай. Татварын албанаас оноосон шийтгэлийг би чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч байна" гэж бичжээ.

Хятадад онлайн дэлгүүрийн салбар хурдацтай өсөж байгаагийн нөлөөгөөр "Вия" цахим сүлжээний томоохон од болсон бөгөөд тус улсын иргэд түүнийг "Стриймер хатан хаан" хэмээн нэрлээд байсан билээ. Энэхүү асар том платформынхоо ачаар Хуан Вэй 2021 онд "Time" сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад багтсан юм.

Гэвч энэ удаагийн хэргийн дараа түүний нэр хүнд хурдацтай унаж байгаа бөгөөд Хятадын эрх баригчид бусдад анхааруулга болгож ийм шийтгэл ногдуулсан гэж шинжээчид үзэж байна. нь сүүлийн үед ил тод харагдах болсон юм.

Одоо "Вия"-гийн 18 сая дагагчтай "Weibo" хуудас устсан бөгөөд "Taobao" хаяг нь ч хаагдсан байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.