СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-12-21

🔴 LIVE:Таеквондогийн УАШТ-2021

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
2 жилийн өмнө

Монголын таеквондогийн холбоо үүсгэн байгуулагдсан түүхт 30 жилийн ойн хүрээнд олимпын таеквондогийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 

2021 оны 12 сарын 21-22-ны өдрүүдэд Хандгайтад байрлах Их тамир төвийн Олимп спорт цогцолборт зохион байгуулагдах таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 50 байгууллагын 512 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Энэ жил Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас төлөвлөгөөт тэмцээнүүд хуваарийн дагуу явагдаж чадаагүй ч Монголын таеквондогийн холбооноос цахим орчинд Таеквондо пүмсэ буюу тоот дасгалын төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээн болон БНСУ-ын элчин сайдын нэрэмжит тэмцээнээ амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаагийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн нь тулаан төрлөөр зохион байгуулагдах энэ жилийн анхны тэмцээн болж байна.

Мөн энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь анх удаа мөнгөн шагналтайгаар зохион байгуулагдаж байгаа ба нийт шагналын сан нь 20 сая төгрөг байх юм. "Таеквондогийн УАШТ-2021" тэмцээнийг Богд банк, Redrock resort, EMart, MT групп компаниуд ивээн тэтгэж байгаа юм байна.

Тэмцээнийг хоёр өдрийн турш LivetvHD телевиз, спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Telmen
2 жилийн өмнө
106.101.128.44

Tanaih ymr live aa bvtrn hiichdeg bishde

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.