Имарт ХХК 2016 онд анхны салбараа нээсэн цагаас эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэдийг дэмжих үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Баянзүрх дүүрэгт 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 800 гаруй нь нийгмийн зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүд юм. Эдгээр хүүхдүүдэд “Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд Имартын хамт олон өөрсдийн бэлтгэсэн бэлгээ өвлийн өвгөнөөр дамжуулан хүргүүллээ. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн бэлгийг гэрт нь хүргэжээ.
Хүүхэд бүхэн хайраар цалгиж, эрүүл энх, инээд хөөрөөр дүүрэн байг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Emartin hamt olond 2022 ondoo amjilt husie budad blag ulger jishee avaasai