СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-12-21

Монголын циркийн урлагийн "Nomad" тоглолт амжилттай өндөрлөлөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монголын циркийн урлагийн гайхамшгийг орчин үеийн тайзны урлагтай хослуулсан Nomade шоу тоглолт Бүгд Найрамдах Франц Улсад хоёр дахь удаагаа амжилттай тоглолоо.
Энэхүү тоглолтыг Монголын орчин үеийн циркийн “Angels” байгууллагын захирал, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Оргилболд дэлхийд алдартай Францын “Cirque Phénix”-тэй хамтран найруулсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Парис хотноо анх удаа тоглож үзэгчдийн талархлыг ихэд хүртэж байсан юм.
Харин цар тахлын дараагаар соёл урлагийн арга хэмжээ сэргэж эхлэхэд “Cirque Phénix” -ийн удирдлагаас ANGELS Mongolian Modern Circus Theatre циркийн хамт олонд дахин санал тавьснаар.

Монголын нүүдлийн ахуй соёл, зан заншил, өв уламжлалыг шингээсэн баялаг хөтөлбөртэй энэхүү тоглолтын уран сайхны удирдаачаар Монгол Улсын Гавъяат жүжигчин, Монголын Уран нугаралтын холбооны тэргүүн Л.Энхцэцэг ажиллаж, Хаанбанкны дэргэдэх Angels Mongolian Modern Circus & Theatre” цирк, Ulaanbaatar Circus Mongolia циркийн жүжигчид, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатарын тэргүүлдэг Монголын бий биелгээний холбооны бүжигчид, уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Оюунжаргал, морин хуурч, хөөмийч, Соёлын тэргүүний ажилтан Д.Шинэцог Шинэцог-Гени / Shinetsog Dorjnaym Монголын Мастер тогоочдын холбооны мастер тогооч Н.Өлзийсайхан нарын 40 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хамт олон хамтран ажиллаж, акробат, уран нугаралт, хүндийн өргөлт, хошин үзүүлбэр гэх мэт .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.