СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-20

Ресторан, зочид буудал, авто засвар нээхэд тусгай зөвшөөрөл шаардагдахгүй боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа мэдээлэл хийлээ.

Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм. 

Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрлийг дурдъя.

А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:

-Бөөний худалдааны төв;
-Агуулах дэлгүүр;
-Худалдааны төв;
-Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
-Их дэлгүүр;
-Хайпермаркет;
-Супермаркет;
-Үзүүлэнгийн танхим;
-Аутлет;
-Бутик;
-Минимаркет;
-Хүнсний дэлгүүр;

-Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
-Төрөлжсөн барааны дэлгүүр;
-Мухлаг
-Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
-Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
-Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

-Ресторан;
-Баар /диско, билльярд, караоке, бусад/;
-Кафе;
-Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
-Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
-Кофе шоп
-Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
-Ахуйн үйлчилгээ:

-Үсчин;
-Гоо засал;
-Хумс засал;
-Хувцас захиалга, засвар;

-Гутал захиалга, засвар;
-Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
-Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
-Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
-Цүнх захиалга, засвар;
-Нүдний шил захиалга, засвар;
-Цоож, түлхүүр засвар;
-Цаг засвар;
-Хими цэвэрлэгээ, угаалга;
-Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
-Гэр цэвэрлэх үйлчилгээ;
-Айл нүүлгэх үйлчилгээ;
-Эд бараа түрээслэх үйлчилгээ;

Зочлох үйлчилгээ:

-Зочид буудал;
-Дэн буудал;
-Жуулчны бааз;
-Амралтын газар;
-Гэр буудал;
-Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

-Нийтийн халуун ус;
-Саун;

-Бассейн;
-Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
-Алжаал тайлах төв /иллэг/;
-Нийтийн бие засах газар.

Авто үйлчилгээ:

-Авто засвар /агрегат, кузов/;
-Дугуй засвар;
-Автомашины угаалга;
-Автомашины доторлогоо;
-Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

-Авто зогсоол /битүү, ил/;

Тоглоомын төв:

-цахим;

-хүүхдийн. 

Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

-Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
-Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
-Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
-Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
-Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
-Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

-Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
-Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
-Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
-Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
-Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
-Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: 

-Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь . Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаж байна. Цар тахлын дараах их сэргэлтийн хуулийг удахгүй УИХ-д өргөн барина.

Тиймээс бид аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээгээ нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломж олгож  байна гэж мэдэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.179.26.66

За ганц гайгүй мэдээ уншлаа. Жижиг худалдаа эрхлэгчид бичиг цаас бүрдүүлж явахад ойлгомжгүй бас хүнд суртал ихтэй байдаг. Хэрэггүй бичиг цааснаас салж дээ. Хэн хэндээ амар.

зочин
3 жилийн өмнө
202.179.24.222

Овоо доо.

Насаа
3 жилийн өмнө
202.126.90.52

Овоодоо

Зочин
3 жилийн өмнө
192.82.80.140

бас юун зевшеерел абвах жагсаалт вэ? Бугдийг нь болиулаач ээ!

Юб иргэн
3 жилийн өмнө
192.82.74.201

Гол нь хэзээнээс хэрэгжэх юм болдоо

Зочин
3 жилийн өмнө
192.82.71.74

хамгийн сүүлд нь Зөвхөн бүх үйлчилгээ эрхлэгчид тавтарын албанд бүртгүүлсэн байх ёстой гэхээр. зөвшөарөлгүй болгож бгаа болгож худлаа ард иргэдийг татвараар шулах гсн санаа бна ш дээ Сумтайбазараа

Зочин
3 жилийн өмнө
192.82.78.201

Мэргэжлийн хяналтын өлөн гарууд бүр өлсөх юм байна даа. Хурдан ажлаасаа гараад өөр ажил хийдээ.

Шударга
3 жилийн өмнө
192.82.71.88

Захиргааныхан өөрийн халааснаас өдрийн хоолоо идэх болж дээ

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.81

bolj dee

Иргэн
3 жилийн өмнө
192.82.73.231

Сайхан мэдээ. Өрсөлдөөд байж дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.