МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Өнөөдрийн хуралдаанаар цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн. Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс орнуудад халдвар буураагүй байгаа. Хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүссэн. Иймээс түргэн зохицуулалт хийх шаардлагатай учраас ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл сунгахаар болсон. Энэ онд багтааж, сунгах эсэхийг хэлэлцэнэ.
Цар тахлын хуульд олон чухал заалт бий. Ковидын тухай хууль төсөв, томилгоотой асуудал биш. Томилгоотой холбоотой асуудал бий. Энийг хуульд нийцүүл гэдэг чиглэл өгч байгаа.
Судалгаа хийхэд Засгийн газрын түвшинд Төрийн нарийн гурван бичгийн дарга болон 17 агентлагийн дарга, 71 яам агентлагийн хэлтэс, газрын дарга гээд 90 гаруй хүн түр томилгоотой байгаа. Үүнийг бид Төрийн албаны тухай хуульд нийцүүлье гэдэг чиглэл өгч буй.
Цахилгаан дулааны үнэтэй холбоотой асуудал улсын төсөвтэй хамаагүй. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдсэн асуудал. Тиймээс улсын төсөвт дээрх мөнгө тусгагдаагүй учраас иргэд төлбөрөө өөрсдөө төлнө гэлээ.
Гэхдээ шийдвэрийг УИХ гаргах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цар тахалын хуулийнхаа хугацааг сунгасан юм бол ард иргэд рүүгээ чиглэсэн хөнгөлөлт болох цахилгаан дулааны үнийн хөнглөлтийг ч сунгаач. Цар тахалын хууль гэж гөр хөлийг нь хүлж амийг тагалчихаад.