СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-20

Түүхий нүүрс түлж буй талаарх мэдээллийг 102 дугаарын утсаар авдаг боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо  хоногийн мэдээллийг танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат агаарын чанарыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан танилцуулав. Тэрбээр хэлэхдээ:

-Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан гаргасныг танилцуулъя. Хүхэрлэг хий, азотын давхар исэл,  РМ10 тоосонцор, РМ 2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн түгээмэл зургаан бохирдуулагчийн хэмжээгээр тогтоолоо. Хүхэрлэг хий 2020 онд 220 микрограмм  /мкг/ байсан бол энэ онд 140 микрограмм буюу багассан үзүүлэлттэй байна.  Азотын давхар исэл долоо хоногийн үзүүлэлт 2020 онд 61 мкг байсан бол энэ онд 64 мкг буюу ойролцоо түвшинд, РМ 10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж  2020 онд  158 мкг, 2021 онд 156 мкг,  РМ 2.5 тоосонцор  2020 онд 120 мкг, 2021 онд 112 мкг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Нүүрстөрөгчийн дутуу исэл долоо хоногийн дундаж агууламжаар 2020 онд 3806 мкг, 2021 онд 2968 мкг, озоны хувьд 2020 онд 8 мкг, 2021 онд 14 мкг байлаа. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индексийн мэдээллээр .

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн:

-Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон ажил зохион байгууллаа. Үүний нэг нь 102 тусгай дугаарт түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг болж байна.

Зөвхөн түүхий нүүрс төдийгүй дугуй, хаймар, тос масло зэрэг зориулалтын бус агаар бохирдуулагч зүйлсийг шатаасан тохиолдолд ч 102 дугаарын утсанд мэдээлэхийг иргэдээсээ уриалж байна гэлээ.

Түүнчлэн иргэдийг  стандартын зуух хэрэглэж заншихыг уриалав. Түүхий нүүрс, стандартын бус зуух хэрэглэснээр зөвхөн та, танай гэр бүлийнхэн хохироод зогсохгүй хөрш айлынхан ч мөн хордож байдаг тул хөрш айлууд, зэргэлдээ суурьшиж буй хүмүүсийн мэдээлэл чухал байгааг тодотгосон юм. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний хоногийн борлуулалт 3000-3200 тоннд хүрчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан цагдаагийн ажилтнуудтай хамтран . Тээвэрлэгч иргэнд торгууль ногдуулж, шахмал түлшийг Амгалан станцад буулгажээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 15 тонн түүхий нүүрс оруулж ирснийг илрүүлж хураасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.