Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ нам/-ын II их хурал болж байна. Тус хуралдаанаар намын даргыг сонгох, "Шинэ хувьсгал" номыг танилцуулах ажиллагаа явагдаж байна. Намын даргад Ц.Гантулгын нэрийг гишүүд нь дэвшүүлжээ.
ШИНЭ намын даргад нэр дэвшигч Ц.Гантулга:
-ШИНЭ намын II их хурлаар "Шинэ хувьсгал" баримт бичгийг гишүүддээ танилцууллаа. Монгол эрдэмтдийн нэгэн томоохон бүтээл гэж ойлгож болно. Улс төр болон эдийн засгийн ес, есөн хувьсгалыг танилцуулж байна. ШИНЭ намын хувьд бусад намтай харьцуулахад эх орончдоос бүрдсэн нам.
ШИНЭ намын ЕНБД Б.Мөнхжаргал:
-ШИНЭ намын II их хуралд 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргээс 320 төлөөлөгч ирээд байна. Намын даргаа сонгоно, "Монголыг өөрчлөх 18 шинэ хувьсгал" номыг танилцуулж байна. Манай намын хувьд иргэний хатуу гишүүнчлэлгүй. Эх оронч хэн ч манай намын гишүүн болж болно гэв.
ШИНЭ намын II их хурлаар гишүүдийн дийлэнх олонх буюу 91 хувийн саналаар Цэндсүрэнгийн Гантулгыг ШИНЭ намын даргаар сонголоо. ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн хүсэлтээр намын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тул тус их хурлын шийдвэрийг УДШ-д өргөн барихаар тогтлоо.
ШИНЭ намын даргаар сонгогдсон Ц.Гантулга их хурлын төлөөлөгчдөд хандан 18 хувьсгал хийх талаар илтгэл тавилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүткү ээ дур эзэнээ голохгүй ээ гэж л энэ байх даа