Нийслэлийн хэмжээнд энэ сарын 13-19-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
Энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд обьектийн гал түймэр 1532, аврах ажиллагааны 196, нийт 1728 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.