“VAST MONGOLIA” продакшны бүтээсэн “Улаан шугам” баримтат кино МҮОНТ, LIVETV болон бусад телевизээр маргааш үзэгчдийн хүртээл болно.
Тус киноны гол үйл явдал нь Монгол Улсад ковидын халдвар хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны 6 сараас өрнөж 2021 оны 9 сар хүртэл үргэлжилнэ. БууМөн ковидын халдварыг дотооддоо алдсан буюу 2020 оны 11 сараас эхлэн 2021 оны 8 сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтуудыг тусгажээ.
Киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч зохиомжгүй учир тэдний ажил амьдралын бодит түүхэд тулгуурлан кино зохиолыг гаргасан байна.
Зураг авалтыг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллагад хийж гүйцэтгэжээ.
Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг баримтлан киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан дохионы хэл, хадмал орчуулгатай болгосон. Мөн хүний эрхийг хүндэтгэн ХЭҮК-ийг зөвлөхөөр ажиллуулсан гэдгийг уран бүтээлчид хэлж байна.
Тус баримтат киноны ерөнхий продюсерээр Ц.Нинжжамц, продюсерээр Э.Энхтүвшин, ерөнхий найруулагчаар Д.Батбаяр, ерөнхий зураглаачаар Э.Алтан-Очир нар ажилласан бол Д.Даваадулам кино зохиолыг бичиж, ариутган шүүжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.