СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Рио Тинто" компани түрэмгий арга барилаа зөөлрүүлсэн гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

"Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монгол Улсын Засгийн газрын өмнө буулт хийж, түрэмгий арга барилаа зөөлрүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлжээ.

Ингэснээр тус компани нь илүү том шагналын эзэн болж магадгүй гэжээ.

Уурхайн хоёр дахь гол үе шат эхэлсний дараа, Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох замдаа орох бөгөөд тус металлын үнэ огцом өссөн энэ үед энэ нь сайхан мэдээ юм. Гэвч уг төсөл хоёр жил орчмоор хоцорч байгаа ба үүнд буруу удирдлага буруутай гэж шинжээчид үзэж байгаа аж.

Хамгийн муу нөхцөл байдал үүссэн тохиолдолд, Монгол Улс "Рио Тинто"-г төслөөс хасан, "Туркойз Хилл" компанийн долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулж болзошгүй байсан юм. Тиймээс тус компанийн зүгээс буулт хийсэн байна.

Энэ шийдвэрийн үр дүнд, "Рио Тинто" ирээдүйд Монголоос авах байсан олон тэрбум ам.долларын хүүгээс татгалзаж байгаа хэдий ч уг төсөл хэрэгжихгүйгээр анхнаасаа өрөө барагдуулах боломж байгаагүй юм.

Харин Оюутолгойн төсөл үргэлжилснээр маш их хэмжээний орлого авчирах нь тодорхой. Тус уурхай нь цаашид 30 жилийн хугацаанд дунджаар 350 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой бөгөөд одоогийн зах зээлийн үнээр нэг тонн нь 9,000 ам.доллар гэж үзвэл жилийн цэвэр ашиг нь хоёр тэрбум гаруй ам.доллар болох юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
2 жилийн өмнө
64.119.17.229

Рио ухралт хийж уран аргаар үнэгүй баялагын эзэн болох луйврын гаргалгаа хийлээ.ХӨРӨНГӨӨ ОРУУЛАХГҮЙ ШИЛНЫ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГОХ .ДАРААГИЙН АЛХАМАА хийж бна.Баялагаар минь босгосон мөнгөөр минь бидэнд 1-рт өр. Босгосон мөнгөөр далимдуулан 34%. Бусад ихэнхийг 66% өөртөө авсан. Босгосон мөнгөндөө хангалтай хүрэлцэхүйц баялагыг төлбөртөө авсан. Одоо шуналтаж манай 100% баялагыг ахин ямарч үнэ цэнгүүнээр авахаар улайрч бна. Ингэж болохгүй шүү .Монголын ард олны өмч баялаг

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.188

бүүр болиулаад хойч үедээ өвлүүлэе гадаадийн үн өвлөж авахгүй байлгамаар байна тэгж боли гэж байж дарна өөрийнхөө авсан юмыг монголийн өр болгоод байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.