СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британи, Австрали улсууд чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Их Британи, Австрали улсууд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан бөгөөд ирэх жилээс хэрэгжиж эхлэх энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хэрэглэгч болон аж ахуйн нэгжүүдэд өндөр ашигтай байна гэж үзэж байна.

бөгөөд үүний хүрээнд тус улсын бүх экспортын татварыг зогсоохын зэрэгцээ 10.4 тэрбум фунт стерлингийн нэмэлт худалдааг нээнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн хурдацтай хөгжиж буй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн зах зээлд нэвтэрч, дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсүүдийн нэг болох Транс-Номхон далайн түншлэлд нэгдэх боломж бий болно гэж тус улсын Засгийн газраас тэмдэглэсэн юм.

Австрали улсын хувьд энэ нь өөр улстай байгуулсан хоёр дахь том худалдааны гэрээ бөгөөд тус улсын зүгээс ч мөн энэ явдлыг өндрөөр үнэлж байна. Уг чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу, Австралийн экспортуудын 99 хувийн татварыг үгүй хийх бөгөөд австраличууд Их Британид ажиллаж, амьдрахад илүү хялбар болох аж.

Мөн Сүүлийн үед үүссэн улс төрийн хурцадмал байдлын улмаас тус улсын экспортын гол зах зээл болох БНХАУ эдгээр барааг бойкотлоод байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.