СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мексикийн жүжигчин бүсгүйг буудаж хороожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Мексикийн жүжигчин, дуучин Таня Мендозаг нэгэн үл таних этгээд буудаж хороожээ.

Өнгөрөгч мягмар гарагт Тэрээр бусад эцэг эхийн хамт хотын спорт цогцолборын гадаа зогсож байсан бөгөөд энэ үеэр мотоцикл унасан хоёр этгээд ойролцоо зогсоод, тэдний нэг нь жүжигчин бүсгүйг хэд хэдэн удаа буудсан аж.

Хэргийн газраас зугтсан этгээдүүдийн хэн болох, ямар шалтгаанаар ийм хэрэг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Орон нутгийн цагдаа нар сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа хэдий ч хэнийг ч баривчлаагүй байна.

42 настай байсан Таня Мендоза 2005 онд "Ла Мера Рейна дель Сур" кинонд гол дүр бүтээснийхээ дараа алдар нэрд хүрчээ. бөгөөд уг явдлаас хойш хэд хэдэн удаа амь насыг нь заналхийлсэн мессеж хүлээж авсныгаа Морелос мужийн Ерөнхий прокурорын газарт мэдэгдэж байсан аж.

гэх албан ёсны мэдээ байгаа юм. "Эмнести Интернэшнл" хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, амиа алдсан иргэдийн бараг гуравны нэг нь буюу 940 нь хүйсээр нь ялгаварлан гадуурхаж, эмэгтэйчүүдийг санаатайгаар хөнөөсөн хэргийн хохирогчид байжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.24.123

Латин Америкт амьд явах баталгаа хэцүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.