СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-12-17

О.Батбаяр: Омикрон хувилбарын халдвар эрчимтэй тархаж байгаа учир хөнгөн гэж үзэж болохгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн омикрон хувилбарын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр:

-Дэлхийн хэмжээнд 12-р сарын 14-нд 77 улсад омикрон хувилбар гараад байсан бол өнөөдрийн байдлаар 86 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ-аас улс орнуудын шинэ нөхцөлд бэлэн байхыг уриалж байна. Улс орнуудын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадамж буурч, сульдаж байна.

Их Британд эхний нас баралт бүртгэгдсэн. Халдварын тархалт ч эрс өссөн байна. Лондон хотод шинэ хувилбарын улмаас иргэд гэрээсээ гарахгүй байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа даахгүй байгаа гэдгээ зарласан. Үүний нэг шалтгаан нь эмнэлгийг олон ажилчид өвдөж, ажиллах хүчний дутагдалд орсон. Манай улсад ч ийм эрсдэл үүсэх магадлалтай. .

Хичээл сургууль амарсан энэ үед иргэд гадаад руу зорчих нь нэмэгдэж байна. Улс орнууд шинэ хувилбарын тархалтаас сэргийлж, хөдөлгөөн хязгаарлах зэрэг гэнэтийн шийдвэрүүд гаргаж байгаа тул иргэд гадаадад саатах эрсдэл бий. Тэгэхээр иргэд эрсдэлээ тооцож, гадаад руу явах ажлаа төлөвлөхийг анхааруулж байна.

Омикрон хувилбар цагаан мөгөөрсөн хоолойн салстад богино хугацаанд хуваагдан олширч байгааг дэлхийн эрдэмтэд нотолсон. Халдварлах чадвар өндөр байгаатай холбоотойгоор уушгины эд эсэнд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстад нэвтэрч олширч байна.

Тиймээс нус гоожих, найтайх, хоолой өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэг давамгайлж байна.

Омикрон хувилбарын халдварыг хөнгөн гэж үзэж болохгүй эрчимтэй тархаж байна. Омикрон хувилбарын халдвараас бүүстер тунгийн дархлаажуулалт хамгаалж байна.

Дельта хувилбараар өвдсөн иргэд дахин омикроноор өвдөх эрсдэл өндөр байна. . Улс орнуудад нөхцөл байдал хүндэрч байгаа ч манайх цөөн хүн амтай, хоёр л улстай хиллэдэг нь давуу тал юм. Шинэ хувилбар дотоодод бүртгэгдээгүй учир хилийн хяналтыг сайжруулж чадвал сэргийлэх боломж байна. Үүний тулд иргэд гадагшаа явахгүй байх хэрэгтэй" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.