Филиппиний өмнөд хэсгийг "Рай" супер хар салхи дайрч, их хэмжээний үер буусны улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, хоргодох байранд хүргэжээ.
Шуурга хамгийн түрүүнд Сиаргао арлыг дайрсан бөгөөд салхины хурд 175 км/ц-т хүрсэн байна. Одоогоор тус арлын зарим хэсэгт цахилгаан болон холбооны шугам тасраад байгаа ба энэхүү байгалийн гамшигт 13 сая хүн өртөж болзошгүй гэж НҮБ-аас мэдээлсэн юм.
Хүчтэй шуурганы улмаас бүс нутгийн нислэгүүд цуцлагдаж, боомтууд хаагдсан аж. Орон нутгийн эргийн хамгаалалтын алба хаагчид иргэдийг завиар нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүний амь нас хохирсон, эсвэл гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж эрх баригчид тэмдэглэжээ.
"Рай" хар салхи нь энэ жил Филиппин улсад тохиолдсон хамгийн хүчтэй хар салхи юм. Тус улс жилд дунджаар 20 орчим хар салхи, шуурганд нэрвэгддэг билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.