СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-17

LIVE: МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг улираан сонгох зөвлөгөөн болж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

МҮЭ-ийн холбооны XXIII их хурал болж байна. Энэхүү хурлаар өнгөрсөн 4 жилд явуулсан үйл ажиллагаагаа тайлагнаж, ирэх 4 жилд хийх ажлаа төлөвлөх юм. Их хуралд МҮЭХ-ны 36 гишүүн байгууллага, аймаг, нийслэлийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод, 3000 орчим ААН байгууллагын дэргэдэх ҮЭ-ийн төлөөлөгч нар оролцож байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

 -МҮЭХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд багагүй ажлыг зохион байгуулан ажилласан. Хэдийгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусийн цар тахалтай байсан ч нийгмийн түншлэгч байгууллагууд, засгийн газар, ажил олгогч нартай хамтарч тодорхой зүйлүүдийг хийсэн. Ирэх дөрвөн жилийн том зорилт бол. МҮЭХ цаашдаа нийгэмд эзлэх байр суурь, иргэдийн төлөө тулгамдсан асуудлуудын гарц гаргалгаанд гол анхаарлаа хандуулж бусад хөдөлмөрийн харилцаанд оролцогч нартай хамтарч ажиллах хөгжлийн зорилтыг баталж чадсан их хурал болж байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, ХАБ, эрүүл ахуйн байдлыг сайжруулах асуудлуудыг голлож анхаарсан.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа

-Өнгөрсөн жилүүдэд хөдөлмөрийн шинэчлэлийн хуулийн найруулга дээр сайн ажилласан. Гурван талт зөвшилцөл улсын хэмжээнд байгуулдаг байгаа. Хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг нэг талдаа хамгаалах, ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах тал дээр гурван талд хэлэлцээр чухал байдаг. Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Тус хуулийг боловсруулах үед хэлэлцүүлгүүд хамтын ажиллагаанууд сайн явагдсан. УИХ дээр явагдах хэлэлцүүлэг дээр ч талуудын саналыг авч тусгах ажлыг хэрэгжүүлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.69

Энэ нөхөр чинь мөнгө идсэн уусан гээд шалгагдаж байгаам биш үү

Зочин
3 жилийн өмнө
103.212.119.233

Одоо солигдох хэрэгтэй илүү чадварлаг ажил хийх сэтгэлтэй хүмүүс өрсөлдөж сонгогдох хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.