СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2475 төгрөгийн өдрийн хоолтой цэцэрлэгийн насныхан шаардлагатай илчлэг, тэжээлээ авч чадахгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Манай сурвалжлах баг эцэг, эхчүүдийн гаргасан гомдлын дагуу СБД-ийн 160-р цэцэрлэгийг зорин энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.

Цар тахлаас үүдсэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт балчир насныханд нөлөөлж, таван цул элбэг хэрэглэж, жимс жимсгэнэ, бусад төрлийн мах огт амсахгүйд хүргэв. Гэвч энэ бол нэг цэцэрлэгийн жишээ. Энэ цэцэрлэгийн багш “Есдүгээр сард бид хүүхдүүдээ их өлсгөсөн” хэмээн учирлангуй ярив. Үүний зэрэгцээ ханган нийлүүлэгч компани хүүхдүүдийн хүнсийг зах зээлийн үнээс өндөр өгдөг гэх хардлага ч байна.

2012-2019 оны хооронд цэцэрлэгийн насны хүүхдийн 1 өдрийн хоолны мөнгө 1650 байсан бол өнгөрсөн оны 1-р сарын 1-нээс эхлэн 2475 төгрөг байхаар тогтож, мөрдөгдөж эхэлсэн. Гэвч хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны эцсээс 11.1 хувь өссөн. Тэр дундаа цэцэрлэгийн насныхны гол амин дэмээ авдаг хүнс болох мах, махан бүтээгдэхүүн л гэхэд 22.2 хувиар өссөн дүнтэй байна. Хэдийгээр цэцэрлэгийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүнд таван цул тэр дундаа бөөр, зүрх, уушги, элэг ордог ч хоногт хэрэглэх 25 граммаасаа хэтэрснийг багш нар ч хэлж байна.

“Дайны хажуугаар дажин” гэгчээр тухайн цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг байгууллага зах зээлийн үнээс харьцангуй өндөр үнээр нийлүүлдэг, чанаргүй хүнсээр хангадаг гэх хардлага төрсөн байна. Бид энэ талаар “Багачууд Хүнс” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газраа тодруулсан. Тэд цар тахлаас улбаалсан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг онцлов. Үүнээс гадна хүүхдэд зарцуулагдаж буй мөнгөний үнэ ч маш бага байгааг ярьж байлаа.

Тухайлбал, 1-3 насны хүүхэд цагаан идээ тэр дундаа 80 гр тараг, жимс жимсгэнэ 120 граммыг хоногт хэрэглэхийг зөвлөдөг бол 4-6 насны хүүхэд 160 гр жимс жимсгэнэ, 25 гр таван цул хэрэглэснээр зөвшөөрөгдөх хэмжээнд хүрдэг.

“Цар тахал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, улсын төсөв батлагдсан, тогтоогдсон нормын дагуу” зэрэг үгсээр хацайлснаар Монголын ирээдүй болсон балчир хүүхдүүд нүүрс ус ихээр агуулсан үхмэл хүнс хэрэглэж байгааг цэцэрлэгийг эмч товч дурдсан. 2012-2019 оны хооронд СӨБ-ын хүүхэд 1650 төгрөгийн хоол хүнсийг идэж, хэрэглэдэг байсан бол өнгөрсөн онд энэ мөнгөн дүн 825 төгрөгөөр өссөн нь “амжилт” гэмээр. Гэвч бодит байдал дээр 2475 төгрөг хангалтгүй байгааг энэхүү сурвалжлагаараа харуулахыг зорьлоо.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.190.199

Эцэг эхээс нь хоолны мөнгө авах хэрэгтэй. Аль ч улсад цэцэрлэг төлбөртэй байдаг. Даахгүй хэвтэж хавийн юм хамж үүрсээр цааш явах аргагүй боллоо, энэ төр засаг.

Солонго
3 жилийн өмнө
64.119.20.165

Хангалтын компани ашиг олсон үнээрээ цэцэрлэгт шахаа хийдэг. Тогооч нараас амттай хоол шаардах ямар нүүр байнаа. Одоо яг ийм байдал төрийн үйлчилгээний ажилчдын амьдралд орж ирэхээр зэхэж компани байгуулах эзэд нь тамгаа авах гээд байж байгаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.