СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-12-16

"Өвсний үндэс" хөтөлбөр Зуунмод сумын "Хүмүүн" цогцолборын засварыг хийж өгнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төсөлд гарын үсэг зурах ёслол өчигдөр /2021.12.15/ болов.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 304,874 ам.доллар буюу 868,733,373 орчим төгрөг бүхий “Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн засварын төсөл” -ийн гэрээнд гарын үсэг зурав.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр Монгол улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 572 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд “Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн засварын төсөл” нь Японы 2021 оны санхүүгийн жилд /2021.04.01-ээс 2022.03.31/ хэрэгжих анхны төсөл болсон байна. 

Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурав

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг болон Элчин сайд Х.Кобаяши

Уулзалтын үеэр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.