СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-16

Шинэ стандарт-Шинэ хот

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Улаанбаатар хот хөгжих суурийг тавьсан хуульд хот өөрийн стандарттай байна гэж туссан нь өнөөдрийн нийслэлийг иргэндээ ээлтэй хот болох суурь нөхцөл болох юм. Өнгөрсөн хугацаанд СТАНДАРТ гэдэг үг зүгээр л нэг цаасан дээр байдаг, онцгой шаардлагагүй бичиг мэт ойлгогдож ирсэн. Учир нь стандартыг мөрдүүлдэггүй, хэн ч тоодоггүй байв.

Стандартыг үл ойшоодог байсан учир өнөөдрийн “амьдрахад төвөгтэй” Улаанбаатар хот бий болсон. Жишээ нь, явган хүний зам байна.

Явган хүний замыг ямар стандартаар, ямар материалаар хийх нь тодорхойгүй. Хотынхоо төвд гоё явган хүний зам хийе гэсэн сэтгэл хөөрлөөр гантиган чулуугаар явган хүний зам тавьчихдаг. Гэтэл гантиган чулуу нь өвөл халтирдаг гэдгийг тооцоолдоггүй. Бүтээн байгуулалтын ажлыг өвөл биш, зун хийдэг учраас “Халтирах” талаар бодоо ч үгүй биз.

Хараагүй хүнд зориулсан товгор замыг ч мөн халтирдаг материалаар хийчихдэг. Тэр зам дээр нь хараагүй хүн битгий хэл, хараатай нь халтирч унахаар, унаж ч байсан биз. Тэр ч бүү хэл хуучин байсан гэрлийн шонгийн байрлалыг өөрчлөлгүй явган хүний замынхаа голд орхиод тойруулаад замаа хийчихдэг. Шонгийн байршлыг солих, холдуулах төсөв мөнгө нь дутдаг юм уу, эсвэл сэтгэл, ухаан нь хүрдэггүй юм уу, бүү мэд..

Улаанбаатар хот стандарттай болсноор юу өөрчлөгдөх вэ?

. Гулгамхай чанар нь ямар байх юм. Ямар хэлбэр, хэмжээтэй, өнгө, загвар гээд бүхий л шаардлага, стандартыг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн зааж өгнө. Стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш явган зам зөвхөн стандартад нийцэж хийгдэнэ. . Тэгэхээр явган хүний замын 1 метр квадратын өртөг нь ч тодорхой болж ирнэ. Төсөв төлөвлөхөд ч амар болно гэсэн үг.

Ирэх оноос бүтээн байгуулалтууд шинэ стандартын дагуу хийгдээд явна. Харин одоо байгаа стандартад нийцэхгүй “явган хүний зам”-уудыг яах вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм. Үүнийг шийдэх гарц бас бий.

2022 оноос эхлэн хот тохижилт, зам засвар, арчилгаа, ногоон байгууламж, муур нохой устгал гэх мэт аж ахуйн ажлуудыг төсөвтэй нь хамт дүүргүүд рүү шилжүүлнэ. Бүгдийг нь нэг дор шинэчилж, өөрчилж чадахгүй хэдий ч бага багаар стандартад нийцүүлэх боломжтой.

Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хот дахь бүхий л аж ахуйн ажлуудыг хийдэг байсан. Нэгдүгээрт, төсөв нь байлаа ч хотод байгаа бүх асуудлыг шийдэх цаг хугацааны боломж бага. Хоёрдугаарт, иргэн тулгарсан асуудлаа хороондоо хэлнэ. Хороо нь дүүрэгтээ, дүүрэг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд дамжуулна. Аз таарвал тухайн асуудал шийдэгдэнэ. Азгүйтвэл хойшилдог. Харин . Стандартад нийцсэн эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хянах юм.

Энэ нь явган хүний замаас гадна авто зам, замын тусгаарлагчийн өндөр нам, ногоон байгууламж гэх мэтээр жижиг хэдий ч өдөр тутамд тулгамддаг олон асуудлыг цэгцлэх гарц болж байгаа юм. Товчхондоо ирэх оноос хэрэгжих шинэ стандарт бол шинэ Улаанбаатар хотыг бий болгох эхлэл гэсэн үг.

Н.Сансар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.