СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-16

Ж.Батбаясгалан: “Ардын дипломат”-ын үүргийг Америк, Монгол хоёр орны иргэд гүйцэтгэсээр ирсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй бодлого, авах арга хэмжээний талаар санал солилцов. Нийслэлээс 2022 онд нийтийн тээврийн 500 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж буйг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцлов. Мөн тэрбээр BRT буюу тусгай замын автобусны төслийн талаар дурдлаа. .

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот. Тиймээс сайжруулсан шахмал түлшээр айл өрх, албан байгууллагуудыг хангах нь агаарын бохирдлыг бууруулах шийдлийн зөвхөн нэг нь учраас дараагийн дэвшилтэд аргыг төлөвлөж, нэвтрүүлэх нь нэн тэргүүнийх гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга хэлэв. Тэрбээр мөн газан бойлуураар халаах, дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, газар дээрээ иргэд амины орон сууц барих дэд бүтцийг нь шийдвэрлэх зэрэг олон талт арга хэмжээг нийслэлийн зүгээс хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон юм.
Эцэст нь талууд хоёр улсын ах дүү хотуудын талаар санал солилцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дипломат харилцаа, ах дүү хотуудын гэрээнээс гадна. Өөрөөр хэлбэл “ардын дипломат”-ын үүргийг хоёр орны иргэд гүйцэтгэсээр ирсэн. Энэ л хоёр улсыг холбох хамгийн том гүүр юм” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.