СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Хонконгийн худалдааны төвд гал гарч, олон зуун хүн дээвэр дээр нь гацжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хонконгийн "World Trade Centre" худалдааны төвд гал гарсны улмаас барилгын дээвэр дээр 300 орчим хүн гацсан байна.

Аврагчид дээвэр дээр гацсан хүмүүсийг бүгдийг нь аюулгүй газарт хүргэсэн аж. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ явдлын улмаас 13 хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн ба 60 орчим насны нэг эмэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.

Гал сөнөөгчдийн хэлснээр, гал удирдлагын өрөөнд анх гарсан бөгөөд барилгын гаднах шатаар дамжин, хурдацтай тархсан байна. Тус худалдааны төвд засварын ажил хийгдэж байжээ. Албаныхан одоо галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Түүнчлэн галын хохирлыг засварлаж, цэвэрлэх ажил аль хэдийн эхэлсэн ба "World Trade Centre" доторх бүх дэлгүүрийг чөлөөлсөн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.