Хөл бөмбөгийн “хорхойтон” залуусыг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж”, агуу спортод дурлуулсан нэрт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ.
"Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?", "Хөл бөмбөгийн бурхан тэнгэр ивээг" гэхчлэн өвөрмөц хэв маяг, яриагаараа олны танил болсон тэрээр хөл бөмбөгийг зүгээр ч нэг тайлбарладаггүй үүх түүхтэй нь ярьдаг байсан юм.
Монгол фанатуудын төдийгүй хөл бөмбөг сонирхдоггүй хүн ч тайлбарлагч Эрдэнэбатын Балжиннямыг андахгүй. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "1982 онд дунд ангид байхдаа анх хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзсэнээр хөлбөмбөгт сонирхолтой болсон" хэмээжээ.
Монголын хөл бөмбөгийн спортын салшгүй нэгэн хэсэг тэрбээр 2006 оноос хөл бөмбөгийн тайлбарлагчаар TV9, C1, ETV, SPS зэрэг телевизүүдэд ажиллаж байсан юм.
Түүний ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан хүмүүс минь ямар эрт яваад үрэгдээд байна даа. Эргээд түргэн төрөөрэй.Ум мани бадма хум. .