Төв аймгийн Онцгой байдлын газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Иргэн, цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.
Сургалт гамшиг, ослын голомтод эмнэлгийн анхны тусламж үзүүлэх болон бусад бэртэл гэмтлийн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдад мэдлэг олгох, тэдгээрийг чадавхжуулах зорилгоор танхим, дадлага хосолсон хэлбэрээр явагдсан юм.
АНУ-ын Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн дэд тэргүүн Эрнест Көүрри, Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн ахлах эмнэлгийн зөвлөх Брайян Ёнг нар удирдан явуулж, их хэмжээний цус алдалтын үед болон амьсгалын замын бөглөрөл, цусны эргэлтийн үед, нуруу, толгойны гэмтэл болоод осголтын үед үзүүлэх анхны тусламж сэдвүүдээр сургалт зохион байгуулж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх мэдлэг чадварыг дээшүүллээ гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.