Өчигдөр шөнө 02:00 цагийн орчимд ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. ОХУ-ын Засгийн газрын Шуурхай албанаас энэ талаар мэдээлсэн байна. Харин манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн аж. Энэ удаагийн газар хөдлөлтийн магнитудыг тодорхойлохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.