СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-15

Н.Баярмөнх: Яривал маш олон асуудал Баянзүрх дүүрэгт бий

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтан алба хаагчид Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, дүүрэг орон нутаг өөрсдийн боломжоор шийдэх боломжтойг шийдэж, боломжгүй асуудалд шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өглөө.

Уулзсан иргэдийн дийлэнх нь газар, байрны тохижилт, дулаалга, ногоон байгууламж, алслагдсан хороодын мал аж ахуйн талаар асуудлыг дэвшүүлж байлаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “. Гэхдээ бид бүх шатандаа уялдаа холбоотой ажиллаж 2022 оноос эхлэн хог, ногоон байгууламж, цэцэрлэг сургууль, гэрэтүүлэг,” гэсэн юм.

Уулзалтад ирсэн иргэд Засаг дарга болон холбогдох мэргэжлийн ажилтан алба хаагч нартай уулзаж, зарим асуудлаа шийдвэрлүүлэх гарц гаргалгааг олох, хүсэлт илэрхийлж шийдүүлэх зэрэг үр дүн ихтэй болсон талаар хэлж байлаа.

2022 оны Баянзүрх дүүргийн төсвийн төслийн хувьд газар чөлөөлөлт, ногоон байгууламж, тохижилт үйлчилгээ, гэрэлтүүлэг, авто зам гэх мэт томоохон чиглэлээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхээр тусгасан гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.