СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Беларусийн сөрөг хүчний удирдагчид 18 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Беларусийн сөрөг хүчний удирдагч Сергей Тихановский 18 жилийн хорих ял сонсжээ. Түүнийг Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, үймээн самуун дэгдээсэн гэх хэрэгт буруутгасан байна.

Ингээд түүний эхнэр Светлана Тихановская тус сонгуульд өрсөлдсөн боловч Лукашенко ялагч болсон. Гэхдээ уг сонгуулийн үр дүнг олон улсын зүгээс хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Тихановская өөрийгөө ялсан гэж үздэг ч аюулгүй байдлынхаа төлөө хүүхдүүдийнхээ хамт Литва руу дүрвэсэн юм.

Өнгөрөгч мягмар гарагт болсон шүүх хурлын дараа Тихановская тус шүүхийн үнэн шударга байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлэн, Лукашенко "хувийн өшөө авалт" авахын тулд нөхрийг нь ялласан гэж "BBC" агентлагт ярьжээ.

"Советская Беларусь" сонинд бичсэнээр, тус улсын шүүхээс Сергей Тихановскийгаас гадна өөр таван сөрөг хүчний зүтгэлтэнд 14-16 жилийн хорих ял оноосон аж.

Александр Лукашенко Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш түүний томоохон өрсөлдөгчид ийнхүү бүгд шоронд хоригдож, эсвэл эх орноосоо дүрвээд байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.