Увс аймгийн Өмнөговь суманд барьж байгуулах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/ болон бусад төслүүдийн талаар Тал бичээч Да.Жаргалсайхан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Цэвэр уст голын сан дээр хятад харуул бий болно" хэмээн үзэж байна.
Тал бичээч Да.Жаргалсайхан:
-Сэлэнгэ, Ховд, Эг, Орхон, Шишгэд, Дэлгэрмөрөн, Туул, Хэрлэн, Онон, Улз, Байдраг зэрэг Монгол улсын цэвэр уст арван том гол дээр 33 УЦС барихаар төсөл боловсруулжээ. Өнгөц харахад бүх газарт эрчим хүчний эх үүсвэр бий болж, их сайхан болох мэт байгаа.
Гэвч Монголын бүх цэвэр уст голын сан дээр хятад харуул бий болно. Түүнийг дагаад хятад суурин бүрэлдэнэ. Малчид бэлчээр нутаггүй болно.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихад нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 9,5 тэрбум төгрөг төлөвлөсөн. Түүний 3,9 хувь нь Мунжив багийн төвийг нүүлгэхэд зориулахаар тооцсон. Багийн төв тийм ч чухал биш. Бүхэл бүтэн хоёр сумын амьдрал сүйрэх гээд байна. Миний ойлгосноор Баяннуур сум бүхэлдээ усанд орно. Малчин 270 өрх орох орон гишгэх газаргүй болж байхад багийн төв ярьж байх юм.
Эрчим хүчний эх үүсвэр зөвхөн ус биш. УЦС бүхэн нуур тогтоодог биш. Судлаад үзэхэд нуур үүсгэдэг, нуур үүсгэдэггүй гэж хоёр янз байна. Мөн, цөмийн станцтай бараг дүйцэхүйц жижиг оврын станц Германд дэлгэрч байгаа юм байна. 40 тонны контейнер шиг зүйл онгоцоор тээвэрлэн авч ирэх боломжтой, 1мвт-аас 50мвт хүртэл эрчим хүч үйлдвэрлэх чадалтай. Гэхдээ тэр станцыг худалдахгүй, түрээслүүлэх хэлбэрээр ашиглуулах боломжтой. Бид хэдхэн жил тэсэхэд гайхалтай эрчим хүчний эх үүсвэртэй болно. 140 жилийн өмнө хэрэглэж байсан УЦС технологио сольж, шинэ дэвшилтэд арга хайхгүй. Хэрүүл хийгээд байгаа энэ асуудлаа болих хэрэгтэй.
Энэ бол эрчим хүчний асуудал огт биш. Яваандаа ухах уурхайн бэлтгэл гэдэг нь тодорхой болсон. Энэ дунд УЦС орж ирдэг нь нутаг орныг эзэнгүйрэх бодлого.
Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн УЦС зорилго дээр Асгатын мөнгөний орд, Хөшөөтийн коксжих нүүрсний уурхай, Их нууруудын хотгорын уурхайг эрчим хүчээр хангана гэсэн байгаа. Хэрэв үүнийг баривал нутгийн иргэд босохоос өөр аргагүй болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хятад харуул нь монголчуудаас илүү манах байлгүй
Солиотой юм ярих юм даа. Тайширын станцыг очиж үзчихээд солиороосой.
Улс оронд хөгжил хэрэгтэй гэж станц барих гэж байхад нутгийн хэлэн эмгэд хөгшидийг турхирч нэг л эх оронч болох гээд ядчих юмаа. Станц бариад дуусахад монгол хүн манахаас хятад манана гэж байхгүй. Хятад гэдэг мангаагаар монголчуудыг айлгаж эх оронч болдог моод дууссан гэдгийг энэ мал мэддэггүй юм байхдаа!!!.
Minii ardchilsan namig iim balaifuud l gutaagaad bn daaa.
Teneg pizdaaguud yma
тэнэг новш вэ усан цахилгаан станцаа түргэн барь худлаа солиорч байгаад хэдэн цаас л салгах санаа бн
ДА. Жаргалсайхан та Эрдэнэбүрэн сум аль аймагт байдгийг ядаж зөв бич. Монголын ард 6 эрх ашгийг үндэслэн УЦС барих гэж байгаа.
Ene bol zugeer l Byambatsogtin tsever biznes shuu,.!