СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-12-15

🔴LIVE: Оюутолгойн гүний уурхайн зардал хэтэрснээс Монгол улс 9 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Оюутолгойн гүний уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсноос үүдэн 9 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн асуудлыг судлаач Ч.Бат-Эрдэнэ, хуульч Ц.Туяацэцэг нар ЭЦА-аар шалгуулах болсон талаар мэдээлэл өглөө. 

Сэтгүүлч Б.Отгон:

-"Оюу толгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсны улмаас Монгол Улсад буюу баялгийн эздэд 9 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа. . Энэ алдааг шалгуулах гээд цагдаад хандаж байгаа.

"Оюутолгой"-н гүний уурхайг барихдаа чанаргүй материалаар, мэргэжлийн бус хүмүүс энд ажилласнаар "Оюутолгой"-н гүний уурхайд нуралт үүсэх, цаашид барих боломжгүй болсон. Ийм том ноцтой асуудал үүсээд байхад Монголын талд мэдэгдэлгүй маш удаан хугацаанд явсан.

Монголчууд яаж мэдсэн бэ гэхээр 2020 оны гуравдугаар сард Нью-Йоркийн шүүхэд жижиг хувьцаа эзэмшигч нар гомдол гаргаснаа далд уурхайд ийм асуудал гарсан гэдгийг мэдсэн. Тус компаниас мэдэгдэхдээ энэ далд уурхай нуралт бол газрын хөрсний онцлогоос болсон гэх мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл буруу мэдээлэл өгсөн. гэдгийг Засгийн газар мэдэгдсэн. Энэ бүх асуудлыг шалгуулахаар ЭЦА-нд шалгуулахаар өгч байна. 

Судлаач, математикч Бат-Эрдэнэ: 

-Миний зүгээс яагаад 9 тэрбум ам.доллар гэж тооцсон бэ гэвэл. Бид нар байр, машины зээлтэй. Бид зээлээр авсан машинаа эвдэлбэл банк зээлээ, хүүгээ авсаар л байх болно. "Оюу толгой"-д яг ийм үйл явдал болж байна. 

Яагаад ийм их зардалтай байна гэхээр "Оюу толгой" зээлтэй.  Баялгаа барьцаалан их хэмжээний зээл авсан. Тэгээд бидэнд 2037 онд хэлэхдээ ихэнх орлого зээл болон зээлийн хүүнд явчихсан гэж тайлбарладаг.

Иймд бид . Дубайн гэрээ яагаад муу болсон бэ гэхээр өмнөх гэрээний муу зохицуулалтыг засаагүй. Өмнөх буюу суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу энэ гэрээг байгуулсан. Бид ногдол ашгаа 2037 онд авна. 22 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр бидний ногдол ашиг авах хугацаа наашлахгүй.

Рио Тинто хятадын чанаргүй ган гэх мэтийг гүний уурхайд ашигласан. Үүний улмаас гүний уурхай нурах эрсдэлтэй. Барьсан юмаа нураасан. Өндөр цалинтай ажилчид авчрах гэх мэт замаар зардлаа зориуд өндөр болгодог.

Манай хууль хяналтынхан эдгээр баримтыг шалгана гэж найдаж байна. Цахилгаан машины эрэлт өсөж байгаа тул зэсийн үнэ ч өснө. Одоо 9000 орчим ам.доллар байна.  

Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг:

-Рио Тинто үнэнд баригдаж, буланд шахагдаж байна. Дубайн гэрээг цуцлах талаар ярьж, манай Ерөнхий сайд болон бусад хүмүүс од болж байна. Тэгвэл хэн хэзээ Монголын тал төлөх 22 тэрбум ам.долларыг өрийг гаргаж ирэв? Монголын тал үүнд ямар хяналт тавив? Монголын талын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хүмүүс юу хийв? .

Татварын маргаан гарахад манай Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан нь Рио Тинтог буулт хийлгэхэд хүргэлээ. Тэд гүний уурхайн ажлыг мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэсэн.

Бид өнөөдөр дотоодын хуулийн байгууллагад хандаж байгаа ч цаашдаа олон улсын хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. "Оюу толгой" дөрвөн төрлийн эрдсийг экспортолсоор байна. Энэ орд Эрдэнэтээс дөрөв дахин том.         

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.31

зөв

Зочин
2 жилийн өмнө
103.212.117.26

энэ отгон шэж нэг эргүү сэтгүүлч хүүхэн байнаа өөрт ашигтай бол хаана ч хуцаж явахын

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.18

Ухаангүй ноёнд Урагшгүй албан хаагчид удирдуулдаг. Иймд ард түмэн өөрсдөө цасаа цэвэрлэвэл машинаа гэмтээлгүй явснаараа хожино.

Зочин
2 жилийн өмнө
103.212.117.64

Хүчтэйхэн газар хөдлөөд уурхай нь бүрэн зогсоосой. Монголын ихэнх баялагыг өдөр шөнөгүй зөөж байж ард түмэн нь өртэй үлддэг ямар төсөл байсан юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.