ОХУ-ын Серпухов хотын үнэн алдартны шашны сургуульд нэгэн өсвөр насны эрэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлж, найман хүнийг шархдуулжээ.
Тус сургуулийн төгсөгч болох 18 настай Владислав Струженков гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгөө дэлбэлж, амиа золиослохыг завдсан гэж Оросын Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Тэрээ өглөөний мөргөлийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан ч түүний тэсрэх төхөөрөмж сүмийн үүдэнд гэнэт дэлбэрсэн аж.
Струженков тус дэлбэрэлтээс амьд гарсан бөгөөд албаныхан түүнийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
"Интерфакс" агентлагийн мэдээлснээр, Струженков тус сургуулийн багш, сурагчдад өш санаж байсан бөгөөд энэ нь халдлага үйлдэх шалтгаан болсон байж магадгүй юм. Москва бүсийн прокурорууд энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
ОХУ-д сүүлийн жилүүдэд өсвөр насны сурагчид сургуульдаа халдлага үйлдэх явдал ихсэж байгаа билээ.
Эх сурвалж: BBC, TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.