АНУ-ын Гимнастикийн үндэсний шигшээ багийн эмч асан Ларри Нассарын гарт бэлгийн хүчирхийлэлд өртсөн олон зуун тамирчин тус улсын Гимнастикийн холбоотой тохиролцоонд хүрч, 380 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болжээ.
Ийнхүү Америкийн спортын салбарыг донсолгосон асар том дуулиан эцэслэж, сүүлийн таван жилийн хугацаанд үргэлжилсэн хуулийн тэмцэл дуусгавар болж байгаа юм. Хэргийг эргэн дурдахад, АНУ-ын Гимнастикийн холбоо болон Мичиган мужийн их сургуулийн 330 гаруй охид, эмэгтэйчүүд спортын эмч Ларри Нассарыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан. Хохирогчдын дунд Симон Байлс, Али Райсман, МакКэйла Марони зэрэг Олимпын алтан медальт тамирчид байсан юм.
Нассар 2018 онд тамирчдад бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлсэн хэргээр 300 гаруй жилийн хорих ял авсан билээ. Харин АНУ-ын Гимнастикийн холбоо мөн тус онд дампуурлаа зарласан юм.
Түүнчлэн Холбооны мөрдөх товчооны ажилтнууд удаа дараа алдаа гаргаж, хэргийг нуун дарагдуулсны улмаас Нассар мөрдөн байцаалт эхэлснээс хойш хэдэн сарын турш гэмт үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байсан нь ил болж, ихээхэн шуугиан тарьсан.
Энэ удаагийн тохиролцооны хүрээнд АНУ-ын Гимнастикийн холбоо болон Олимпын хороо хохирогч эмэгтэйчүүдэд удирдах зөвлөлийн суудал өгөх аж. Мөн Мичиган мужийн их сургууль 2018 онд 500 сая ам.доллар төлөхөөр тохиролцсон учир Ларри Нассарын хохирогчид нийт 880 сая ам.долларын нөхөн төлбөр авах юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өө заза алдаг юм байна шаалгаад мөнгө авна бие үнэлэх нэг арга ч байж мэднэ энэ эр ганцаараа тийм их охин шаасан гэж бодохгүй л байна шүү зохион байгуулалттай гэмт хэрэг юм бишүү маш их мөнгө эргэлдэж байштээ