СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элон Маск "Time" сэтгүүлийн "Оны хүн"-ээр тодорчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

"Тесла" болон "SpaceX" компанийн Гүйцэтгэх захирал Элон Маск "Time" сэтгүүлийн "Оны онцлох хүн"-ээр тодорсон байна.

Тус сэтгүүлийн Ерөнхий редактор Эдвард Фелсентал энэ шийдвэрийн талаар "Оны хүн бол нөлөөллийн бэлгэ тэмдэг бөгөөд энэ жил цөөхөн хүн дэлхий дээрх амьдрал болон сансрын амьдралд Элон Маскаас илүү нөлөө үзүүлсэн. 2021 онд Маск дэлхийн хамгийн баян хүнээр тодроод зогсолгүй манай нийгэмд гарч буй асар их өөрчлөлтийн хамгийн тод жишээ болж чадсан" хэмээн бичжээ.

Мөн тэрээр "SpaceX"-ийн төслийн хүрээнд зөвхөн жуулчдаас бүрдсэн анхны багийг дэлхийн тойрог замд илгээж, түүхэнд бичигдсэн юм.

"Time" сэтгүүл жил бүр хамгийн их нөлөөтэй байсан хүн, бүлэг, хөдөлгөөн, үзэл санааг сонгон, "Оны онцлох хүн"-ээр өргөмжилдөг бөгөөд энэхүү уламжлал 1927 оноос хойш тасралтгүй үргэлжилж байгаа.

Гэхдээ ийнхүү сонгогдох нь үргэлж нэр төрийн явдал байдаггүй бөгөөд сөрөг нөлөөллийн улмаас шалгарах боломжтой. Жишээлбэл,

Түүнчлэн "Time" сэтгүүл 2019 оноос энэ шалгаруулалтыг өргөжүүлж, нэмэлт ангиллуудыг бий болгосон билээ. АНУ-ын поп дуучин Оливиа Родриго энэ оны "Шилдэг уран бүтээлч"-ээр шалгарсан бол Олимпын наадмын дөрвөн удаагийн алтан медальт Симон Байлс "Шилдэг тамирчин"-аар тодорсон байна.

Харин

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.