84-р сургуулийн захирлын албан тушаалын сул орон тооны хүчин төгөлдөр бус сонгон шалгаруулалтын зарыг эсэргүүцэж байгаа талаараа тус сургуулийн багш, ажилчид мэдээлэл хийлээ.
Тодруулбал, энэ оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 84 дугаар сургуулийн захирал С.Марта гавьяаны амралтдаа сууж, тус сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Энэ дагуу сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл, НЗД-ын захирамжаар зохион байгуулж байгаа нь “Төрийн албаны зөвлөлийн 2019.05.28-ны 25 дугаар тогтоолоор баталгаажсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмыг зөрчсөн шийдвэр” гэж үзэн БЗД-ийн 84-р сургуулийн захирлын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг зогсоохыг шаардаж байгаа аж.
Энэ сонгон шалгаруулалтад таван жил багшилсан хэн бүрт тухайн захирлын албан тушаал нээлттэй болсон гэж үзэж байна. Гэтэл ЕБС-д таван жил ажилласан багш нь сургууль удирдан ажиллах чадвар суугаагүй, ажилласан жил хангалтгүй. Мөн таван жил ажиллаад дөнгөж мэргэжлийн зэрэг авах эрх үүсдэг тул удирдах чадваргүй хүн бүрт боломж олгосон байгаа юм.
Бидний зүгээс ЕБС-д наймаас доошгүй жил ажилласан, тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй, дөрвөөс доошгүй жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай хүнийг захирлын албан тушаалд суух эрхтэй гэж үзэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр албан тушаалтныг бусдын дарамтгүй томилдог байх ёстой дооо
Мартын төрсөн дүү оюунбат.мартын карманы хүн ҮЭ н гэх солир авгай 2 ичээч.мөрт дүү оюунбатыгаал захирал болгохгээд хутгаад бгашдээ. Захирлыг төр мэддэг болохоос та муу нар мэддэггүй.
Багш нар солиороогүй биз дээ?
3 дээш жил хангалттай шүү дээ. Хэн нэгэн нь болох гээд ийм юм хийж байгаа хаа газар хов хор 2- ийг эзэн байдагдаа тийм л хүн ингэж үймүүлж байгаа даа.
Ene sulir avgaid ih noo bii shuu
Энэ том сургуулийг удирдаад явчих ашиг сонирхлын зөрчилгүй чадалтай боловсон хүчин зөндөө л байгаа тендер зарлаад сонгон шалгаруулалт хийж томилох хэрэгтэй.
Хэрүүлийн бузар шингэсэн балиар заваан сургууль. Багшаа тогтоодоггүй, шинэ залуу хүмүүсийг дэмжээд явж чадахгүй мөнгөний сургууль. Нураагаад, ном уншуулаад суурин дээр нь шинээр сургууль баривал таарна