СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Рамада” зочид буудалд “Оюутолгой”-н гэрээт ажилтан нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баруун дөрвөн замд байрлах, “Рамада” зочид буудалд энэ сарын 13-ны өглөө 32 настай Д гэх хүн нас баржээ.

Талийгаач “Оюутолгой” ХХК-ийн уурхайд ажиллахаар явахын тулд эл зочид буудалд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас хойш тусгаарлагдаад байсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр түүний амиа алдсан шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд биедээ ямар нэг шархгүй байсан гэнэ.

“Рамада” зочид буудлын наймдугаар давхарт тэрбээр өрөөндөө ганцаараа тусгаарлагдсан нэгэн агаад “Оюутолгой” ХХК-ийн гэрээт байгууллага “Хасумегаватт” компанид ажилладаг байсан юм байна. Зочид буудлынхны хэлснээр өглөө 06.00 цаг өнгөрч байхад зочид буудлын зочин угтагч руу залгаж бие эвгүйрхээд байна хэмээн мэдэгджээ. Энэ үед тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байсан эмч Д-г үзээд яаралтай тусламж дуудсан гэнэ. юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баяар
2 жилийн өмнө
202.179.26.24

Эмч хүн байсан байж яахаараа анхны яаралтай тусламж үзүүлээгүй юм бэ.Яасан хариуцлагагүй эмч вэ.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.67

Одоо энэ тусгаарлалтаа болчмоор юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.