СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Хоёр сурагч охин өндөр настай хөршөө хэрцгийгээр хөнөөжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Октябрьский тосгонд энэ сарын 10-ны шөнө 14 ба 16 настай хоёр сурагч охин 60 настай эрэгтэйг хэрцгийгээр зодож, хөнөөжээ. Тэд мөн хохирогчийн 10 мянга орчим рублийг хулгайлж, орон сууцыг нь сүйтгэсэн байна.

"Ю" болон "К" гэх эдгээр охид хэрэг үйлдэх үеэрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг албаныхан мэдээлсэн юм.

Нэгэн хөрш эмэгтэй чанга дуу чимээнээс болж гэрээсээ гарч ирэхэд охид түүн рүү ч мөн дайрсан байна. Гэвч тус эмэгтэй зугтаж чадсан бөгөөд цагдаад дуудлага өгчээ.

Цагдаагийн ажилтнуудыг ирэхэд сурагчид амиа хорлоход бэлэн байна гэж цонхоор орилж байсан бөгөөд дараа нь тус орон сууц дотор ахуйн хий дэлбэлж, хөршүүдийгээ хөнөөнө хэмээн сүрдүүлж байсныг гэрчүүд хэлсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр,

Хэрэгтэн охид ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэдэг байсныг тэдний найз сэтгүүлч нарт ярьсан байна. Тэрээр "Тэд байнга уудаг байсан. Тэр үед ч бас ямар нэгэн юм хэрэглэсэн байсан гэж бодож байна. Гэхдээ тэд эелдэг, эерэг хандлагатай охид байсан. Би тэднийг ийм зүйл хийнэ гэж бодоогүй" хэмээжээ.

Эх сурвалж: Рамблер

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.