СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг ажлаас нь халжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-ын хамгийн том цахим худалдааны компани "Алибаба"-гийн ажилтан эмэгтэй хамтран ажиллагч болон үйлчлүүлэгчийнхээ гарт бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэний дараа түүнийг ажлаас нь халжээ.

Ажлаас халах тухай албан бичигт тус эмэгтэйг худал мэдээлэл тарааж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж тэмдэглэсэн байна.

Хэргийг тодруулбал, энэхүү эмэгтэй өнгөрөгч 7 дугаар сард "Алибаба" компанийн удирдах албан тушаалтны хамт Жинань хот руу бизнесийн аялалд явжээ. Ингээд тэрээр ухаангүй байх үеэр тус эрэгтэй түүнийг зочид буудлын өрөөнд нь хүчиндсэн гэж хохирогч эмэгтэй мэдүүлсэн юм.

 "Алибаба"-гийн төв оффис орших Ханжоу хот руу буцаж ирснийхээ дараа уг эмэгтэй энэ үйл явдлын талаар компанийн Хүний ​​нөөцийн хэлтэс болон ахлах удирдлагад мэдэгдэн, хүчирхийлэгчийг ажлаас нь халахыг хүссэн аж.

Тус ажилтан өнгөрсөн сарын сүүлээр ажлаасаа халагдсан тухайгаа "Dahe Daily" сонинд ярихдаа "Би ямар ч алдаа гаргаагүй бөгөөд энэ үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хуулийн арга хэмжээ авна" хэмээн мэдэгджээ.

Одоогийн байдлаар, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эрэгтэйг ажлаас нь халсан хэдий ч түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хэрэгт холбогдоод байгаа үйлчлүүлэгчийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн зохистой арга хэмжээ авч чадаагүй хоёр удирдах албан тушаалтан огцорсон болохыг "Алибаба" компанийн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.