Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын мэдээллийг долоо хоног бүр холбогдох албаныхан нэгдсэн байдлаар өгч байна.
Өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын ажил эхлүүлж байна. Түүхий нүүрс түлж байгаа айлууд байна гэсэн мэдээллүүд ирж байгаа тул ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалтыг эхлүүлж байна.
2020-2021 онд 6300 ширхэг шуудай түүхий нүүрс орон нутаг руу тээвэрлэх зөрчил илэрсэн. Тиймээс түүхий нүүрсийн хяналт шалгалт хийх нэг сарын аяныг өрнүүлжээ.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо, хяналтын цэгүүдэд НМХГ, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн ажиллаж байна. Ингэхэд энэ сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд нийт дамжин өнгөрсөн түүхий нүүрс 53 тээврийн хэрэгслээр 1750.2тн тус тус бүртгэгдэн нэвтэрчээ.
Хувь хүмүүс шахмал түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна. Орон нутаг руу шахмал түлш тээвэрлэсэн нь илэрвэл хурааж аваад, улсын орлого болгоно.
Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалт хийж байна. Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрлэлийн шахмал түлшнээс хоёр дээж, мидлингээс нэг дээж лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний дүнгээр мидлинг, шахмал түлш, чийглэг, дэгдэмхий, хүхэр зэрэг үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байна.
ЦУОШГ-аас энэ сарын 6-наас 12-ны хоорондох агаарын чанарыг өнгөрсөн оныхтой харьцуулан гаргасан байна. Хүхэрлэг хийн долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 190 мкг байсан бол 2021 онд 115мкг болж буурсан. Агаарын чанарын индексээр 1-р хороолол, 100 айл, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд агаар бохирдолтой түвшинд хүрсэн.
Агаарын бохирдолд хүний хүчин зүйлээс гадна байгаль цаг уурын нөлөөлөл байна. Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайг буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ашигласан уут хаана авч байна.тодорхой мэдээлэл хэрэгтэй.