Нийслэлийн онцгой комисс хуралдаж, Улаанбаатар хотод агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцжээ.
Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгосон аж.
Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц, хүрэлцээ хангамж, борлуулалтын цэгийн тоо хүртээмжид онцгой анхаарч, иргэдийг хүйтний улиралд түлшээр тасралтгүй хангах, дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэдэд таниулж, дүүргийн хүн амын зорилтод бүлгийн нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэл өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.